solongonews
Төвдөд үндэсний Ⅳ зэрэглэлийн авран туслах үйл ажиллагааг эхлүүлсэн байна
2015-04-26 13:51
Балбад болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт Төвдийн Өөртөө Засах Орны ард иргэдийн амьдралд нөлөөлж болзошгүйг харгалзан 4 дүгээр сарын 25-ны 17 цагт Дундадын гамшигтай тэмцэн гамшгийг буруулах хороо, Иргэний яам яаралтайгаар үндэсний Ⅳ зэрэглэлийн авран туслах үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Иргэний яамны Гамшгаас авран туслах хэлтсийн дарга Пан Чэнминээр ахлуулсан ажлын хэсэг Төвдөд хүрч гамшгийн байдалтай танилцан, авран туслах ажлыг удирдаж ард олны амьдралыг зохицуулахаар мордсон байна.

Төвдийн Өөртөө Засах Орны Иргэний танхимын мэдээлснээр, Балбын 8.1 баллын газар хөдлөлт болсны дараа Өөртөө Засах Орны захиргаа яаралтай хуралдаж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн авран туслах ажлыг байршуулж, Өөртөө Засах Орны орлогч дарга Доржцэрэн холбогдох салбарын ажлын хэсгийг ахлан гамшгийн бүсэд хүрч, газар дээр нь ажиллан гамшгаас аврах ажлыг удирдаж байгаа юм байна. Гамшигт өртсөн Ниелам, Гүйрон, Сага зэрэг гурван шяньд ажлын хэсэг томилон хүрч авран туслах, нүүлгэн шилжүүлэх ажил хийж байгаа юм байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл