Энэ жил Алшаа аймаг хөл бөмбөгийн өөрчлөлт ба хөгжлийг ахиулах ажлын удирдах баг байгуулж, сургуулийн хүрээний хөл бөмбөгийн уралдаан болон чөлөөт холбоот уралдааныг нэгдсэн байдлаар төлөвлөж, “Алшаа аймгийн 2015-2017 оны залуучууд хүүхдүүдийн сургуулийн хүрээний хөл бөмбөгийн хөгжлийн төлөвлөгөө”-г тогтоон нийтлэв.

Энэхүү төлөвлөөд Алшаа аймаг 2017 оны сүүл болоход бүх шатны бүх сургуулийн 16-аас доош ангитай бол хөл бөмбөгийн багш нэгийг томилж, 16-аас дээш ангитай бол хөл бөмбөгийн багш хоёрыг томилохоор болжээ. Дунд, бага сургуулийн хөл бөмбөгийн багш нарт сургалт явуулж, улсын зэргийн сургуулийн хүрээний хөл бөмбөгийн сургуульд багадаа 2 багштай байхаар тогтоож, сургуулийн хүрээний хөл бөмбөгийн хичээлийг төгөлдөржүүлж, боловсролыг шинжлэх ухаанчаар тохируулан, ажиллагааны зохион байгуулалт нягт байх талыг аажмаар бүрдүүлнэ гэж тогтсон байна.
Алшаа аймаг хөл бөмбөгийн онцлогт туршилтын сургуулийн хөтлөх үр нөлөөг бадруулж, энэ жил бүх дунд, бага сургуульд сургуулийн зэргийн эрэгтэй, эмэгтэй хөл бөмбөгийн ангийг тус тус нэгийг байгуулж, дэг журам чанга, өрсөлдөөний мэргэжлийн түвшинтэй хөл бөмбөгийн тамирчдыг хүмүүжүүлэхээр төлөвлөж байна. Ахлах, дунд, бага сургуулийн хөл бөмбөгийн 3 зэргийн холбоот уралдааны дүрмийг тогтоож, аймгийн дарга, хошууны дарга, сургуулийн захирлын нэрэмжит 3 зэргийн өрсөлдөөнт уралдааны дүрмийг тогтоож, сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот уралдааныг хошуу дүүргийн биеийн тамирын төлөвлөгөөнд оруулахаар болжээ.
