solongonews
Дундад улс нээлттэй, шинэлэг зүйл бүтээх чиглэлээр хөгжиж байна
2015-04-30 10:27
Дундад улс улам нээлттэй хандлага чиглэлээр хөгжиж байна.

        4 дүгээр сарын 25-нд Жэжян мужийн Ханжөү хотноо болсон дэлхийн банк санхүүгийн жил тутмын 22 дугаар хуралд, 2004 оны Нобелийн эдийн засгийн шагналт, макро эдийн засгийн эргэлтийн онолч Едвард Прескотт Дундадын эдийн засгийн байдлын тухай хэлэхдээ: Дундад улсын шинэлэг зүйлийг бүтээх, аж ахуйн нэгжийн эздийн үзэл санаанд сонирхолтой зүйл их байгаа бөгөөд нээлттэй байдлаа цаашид өргөтгөх нь Дундад улсад асар их үр өгөөжөө өгөх юм гэжээ.

        Дунд зэргийн зарим хотод дорвитой эрчтэй олон өөрчлөлт гарч байна. Дундад улсын технологийн түвшин, боловсролын түвшин байнга дээшилж, дэлхийн бусад оронд үргэлжлэн нээлттэй ажиллаж байгаа нь Дундад улсад асар их үр өгөөж өгөх болно гэж тэрээр үзсэн байна.

        Дундад улсын экспорт нэлээд тогтвортой, зарим орнууд худалдааны саад тавих аргаар тухайн орныхоо ашгийг хамгаалж байсан үед Дундад улс улам нээлттэй хандлага чиглэлээр хөгжиж байна гэж Едвард Прескотт үзжээ.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл