solongonews
Шинэ улаан лоолийн зутан шөл
2015-04-01 11:02
Шинэ улаан лоолийн зутан шөл

Орц:  Мах, ясны шөл 200гр, шинэ улаан лооль 150гр, шар лууван 20гр, яншуй 8гр, бөөрөнхий сонгино 25гр, сармис 10гр, гурил 10гр, цөцгийн тос 20гр, давс, перец амт оруулах хэмжээгээр

1. Мах, ясны шөл бэлтгэнэ.
2. Шинэ улаан лооль, шар лууван, сонгино, сармисыг нарийн шүүрээр машиндаж дээр нь 10гр цөцгийн тос хийж зөөлөн галаар 10 минут хуурна.
3. Жоронд заасан гурилыг цөцгийн тостой хольж зөөлөн галаар сайтар хуурч бэлтгэнэ.
4. Машиндаж хуурсан ногоонууд дээр мах, ясны шөлөө нэмж зөөлөн галаар 10 минут буцалгана.
5. Үүн дээрээ цөцгийн тостой хуурсан гурилаа хийж бөөнгүй болтол нь хутган дахин 10 минут зөөлөн галаар буцалгаж зутан шөл бэлэн болно.
Шинэ цөцгийн тосоор шөлийг амталбал сайхан амтлаг болно.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл