solongonews
Хэ Лифэн Канадын Сангийн сайд Франсуа-Филипп Шампаньтэй уулзав
2026-04-04 15:13
Хэ Лифэн Канадын Сангийн сайд Франсуа-Филипп Шампаньтэй уулзав.

Бээжинд, Хятадын Төрийн Зөвлөлийн дэд Ерөнхий сайд, Хятад-Канадын эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээний хятад талын тэргүүлэгч Хэ Лифэн 04-р сарын 03-ны өдөр Канадын Сангийн сайд, яриа хэлэлцээний Канад талын хамтарсан тэргүүлэгч Франсуа-Филипп Шампаньтэй уулзав.

Хэ Лифэн уулзалтын үеэр "Хоёр орны удирдагчдын хүрээнд гаргасан чухал зөвшилцлүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг, худалдаа, санхүү зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад-Канадын эдийн засгийн харилцааг тогтвортой, эрүүл хөгжүүлэхийг зорих хэрэгтэй" гэдгийг онцолсон байна.

Франсуа-Филипп Шампань "Канадын тал Хятадын эрх ашгийг өндөрт эрхэмлэн, Хятадтай эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, илүү олон ажил хэрэгч үр дүн гаргахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Хоёр тал энэ жил хожим эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээг зохион байгуулахаар тохиролцлоо.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл