solongonews
Хэрэглээний үнийн индекс 1.3 хувь өсжээ
2026-03-09 16:44
Хэрэглээний үнийн индекс 1.3 хувь өсжээ

Хятадын Үндэсний статистикийн товчоо өнөөдөр буюу 03-р сарын 09-нд нийтэлсэн мэдээллээс харахад, цагаан сарын нөлөөгөөр 02-р сард Хятадын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сарын мөн үеэс 1.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувь өссөн байна.

Үүнд, хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувь нэмэгдэж, хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 1.3 хувь өссөн байна.

Хятадын Үндэсний Статистикийн Товчооны Хотын хэлтсийн ахлах статистикч Дун Лижуань “ Хятадын хэмжээнд хэрэглээний үнийн индекс өмнөх сарын 0.2 хувиас 1.0 хувь болсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Үүний гол шалтгаан нь нэгд , цагаан сарын амралтаар үйлчилгээний үнэ мэдэгдэхүйц өссөн. Хоёрт, олон улсын алтны үнийн өсөлтийн нөлөөгөөр дотоодын алтан үнэт эдлэлийн үнэ 6.2 хувь өссөн нь олон улсын геополитикийн зөрчилдөөн эрчим хүчний үнэд хэрхэн нөлөөлж байгаа нь илт харагдаж байна”гэжээ.

Зохиогч: ЗӨҮ ЮЙЧИНЬ, ВАН ЮЙШАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл