Бурхан гэдэг юм
2015-04-07 16:20
Бурхан гэдэг юм
Р.Цэцэнцогт
Р.Цэцэнцогт

Дэргэд гэр минь байхад
Дэлхий дүүрэн сүмээр би яах юм бэ
Авдартаа чихэртэй ээж минь байхад
Алтаар цардсан бурхнаар би яах юм бэ
Эгшиг долоон үсэг минь байхад
Эрхийн зургаан маниар би яах юм бэ
Эзэн Чингисийн засаг байхад
Элдэв хуурамч занчаар би яах юм бэ
Бурхны хөргийг болохоор
Баринтаглаж хүзүүнээсээ зүүх юм
Буурал ээждээ болохоор
Дан дээл ч оёогүй явах юм
Шавар дотроос лянхуа дэлгэрдэг нь үнэн гэлээ ч
Шавар бурхнаас хүн ер төрөөгүй юм
Араг түшиж намайг төрүүлсэн бурхныг ээж гэдэг юм
Аргал эргүүлж наранд гүйсэн майга хөгшнийг бурхан гэдэг юм.
Зохиогч: Р.Цэцэнцогт
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх
