Хоёр талын худалдааны хэмжээ 236 тэрбум ам.долларт хүрэв
2015-04-30 10:39
Хоёр талын худалдааны хэмжээ 236 тэрбум ам.долларт хүрчээ
Нэгдүгээр улиралд Дундад улс болон "Нэг бүс нэг зам" дагуу улс орнууд хоорондын хоёр талын худалдааны хэмжээ 236 тэрбум ам.долларт хүрч, Дундадын экспорт импортын нийт хэмжээний 26 хувийг эзэлсэн байна гэж Дундадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян 28-ны өдөр хэлсэн байна.
Үүнд, Дундад улсаас тэдгээр улс орнуудад экспортоор гаргасан хэмжээ 144.5 тэрбум ам.долларт хүрч, 10 хувиар нэмэгдсэн нь экспортын нийт хэмжээний 28 хувийг эзэлж, нийт экспортын өсөлтийн хурдцаас түргэссэн үзүүлэлт боллоо. "Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудаас импортоор оруулсан хэмжээ 91.5 тэрбум ам.долларт хүрч, Дундадын импортын нийт хэмжээний 23.4 хувийг эзэлжээ.
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
