solongonews
Баруун Үзэмчин хошууны “Хошууны дарга”-ын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн амжилттай болов
2015-04-13 15:51
Баруун Үзэмчин хошуу хөл бөмбөгийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна.

   

4 сарын 3-ны өдөр Баруун Үзэмчин хошууны “Хошууны дарга”-ын нэрэмжит сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот тэмцээний ёслол Баруун Үзэмчин хошууны Монгол үндэстний 2 дугаар бага сургуульд болж, ёслолд хошууны дэд дарга Болд оролцож, нээлт хийв. Мөн бүх дунд, бага сургуулийн төлөөлөгчдийн анги хамт олон болон Монгол үндэстний 2 дугаар бага сургуулийн бүх багш сурагчид оролцож, улсын туг мандуулах ёслол хийж, тамирчид зураг татуулан дурсгал үлдээжээ. Уралдаанд эрэгтэй, эмэгтэй 10 төлөөлөгчийн ангийн 138 тамирчид оролцож, гурван өдрийн хурц ширүүн өрсөлдөөнөөр Монгол үндэстний 1 дүгээр бага сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тус тус манлайлж, Монгол үндэстний 2 дугаар бага сургуулийн эрэгтэй, эмэгтэй багууд 2 дугаарт орсон байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://mgyxw.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл