2026 оны Лос Анжелесийн Аялал жуулчлалын үзэсгэлэн 07-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод нээгдсэн байна. Лос Анжелес дахь Хятадын Үндэсний Аялал Жуулчлалын Газар, Хятад-Гадаадын Соёл, Аялал Жуулчлалын Солилцооны Төв хамтран уг үзэсгэлэнд аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ зохион байгуулж, Хятадын аялал жуулчлалын баялаг нөөцийг Америкийн аялал жуулчлалын салбар болон иргэдэд танилцуулсан байлаа.

Дээр дурдсан хоёр байгууллага Эйр Чайна, Хятадын Өмнөд нутгийн агаарын тээврийн компани, Хятадын Дорнод нутгийн агаарын тээврийн компани болон хэд хэдэн аялал жуулчлалын агентлагуудтай хамтран зохион байгуулсан Хятадын павильон нь хүмүүсийн анхаарлыг маш их татав. Хятадын соёлын туршлагын бүс нь хүмүүст соёл, бүтээлч үзэсгэлэн, интерактив соёлын туршлагуудаар дамжуулан Хятадын гоо үзэсгэлэн, Хятадын соёлын сэтгэл татам байдлыг мэдрүүлжээ.
Лос Анжелес дахь Хятадын Үндэсний Аялал Жуулчлалын Газрын захирал Ү Давэй хэлэхдээ “ Сүүлийн жилүүдэд Хятадын аялал жуулчлалын салбар хотын амьдрал, хөдөө орон нутгийн соёлын судалгаа, уламжлалт соёлын үйл ажиллагаа, орчин үеийн бүтээлч орон зайны тухай ойлголт зэрэг олон төрлийн үйлчилгээг олон улсын жуулчдад хангаж байна. Америкчуудыг Хятадад айлчилж, Хятадын талаар илүү ихийг мэдэж, Хятадын олон янз байдал, нийгэм эдийн засгийн хөгжлийг өөрийн биеэр мэдрэхийг урьж байна”.
- Би өөрөө Лос Анжелесийн аялал жуулчлалын үзэсгэлэнд олон жил дараалан оролцож байгаа бөгөөд Америкчуудын Хятад руу аялах сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг олж харсан. Үзэсгэлэнд оролцсон хүмүүс ч Хятад руу аялах визний шаардлага зэрэг нарийн ширийн зүйлийг их асуух болсон. Өмнө нь Америкчууд Хятадыг ойлгодоггүй эсвэл түүний талаар өрөөсгөл үзэлтэй байсан ч зарим нь Хятадад аялсныхаа дараа Хятадад дуртай болоод зогсохгүй найз нөхөд, гэр бүлийнхэндээ Хятад руу аялахыг идэвхтэй санал болгох болжээ. Хятад, Америкийн хоорондох нислэгийг аажмаар сэргээж, визний бодлогыг улам уян хатан болгож байгаа нь Америкийн иргэдийн Хятад руу аялах сонирхлыг улам бүр нэмэгдүүлэх болно гэж Чүньчюй аялал жуулчлалын компанийн салбар компанийн ерөнхий менежер Е Мэнлэй танилцуулсан байлаа.
Хятадад олон удаа аялж байсан Америкийн иргэн Стефани сэтгүүлчдэд хэлэхдээ "Хятад улс өргөн уудам бөгөөд маш үзэсгэлэнтэй нутаг юм. Нэг эсвэл хоёр удаа л аялаад хангалтгүй, заавал олон удаа очих хэрэгтэй газар байна. АНУ, Хятадын эрүүл, тогтвортой харилцаа нь илүү олон хүнийг Хятадад аялж, "Дорнын соёл, байгалийн үзэсгэлэнг өөрсдөө харах" боломжийг олгоно гэж бодож байна" гэжээ.
