Загварын зарим хэсгийг 3D-ээр хэвлэсэн авто машин Дундад улсад анх удаа
2015-03-26 09:32
3 дугаар сарын 24-нд загварын зарим хэсгийг 3D-ээр хэвлэсэн Дундад улсын анхны концепци машин Хайнань мужийн Сань-Я хотод гарсан байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ концепци машины гадаад загварын зарим хэсгийг 3D-ээр хэвлэн бүтээсэн бөгөөд 500 кг жинтэй юм. Үлдсэн хэсэг нь тоног сэлбэгээс бүтэх бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй юм байна. Зурж төлөвлөхөөс угсарч дуусах хүртэл нэг сарын хугацаа хэрэглэх ба 3D-ээр хэвлэхэд ердөө 5 өдрийн хугацаа зарцуулдаг аж.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
