С.Лавров Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам хурцадмал болж байгаад ОХУ маш их санаа зовж байгаа, одоогийн тулаан болон Хормузын хоолойн асуудлын талаар цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, мөргөлдөөнийг улс төр, дипломат шугамд эргэн оруулж, үндсэн шалтгааныг нь шийдвэрлэх ёстой гэж ОХУ үзэж байгаа талаар, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ тал дээр бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстойг, ОХУ нь БНХАУ-тай нягт харилцаа холбоо, зохицуулалтаа хадгалж, гал зогсоох, дайсагнасан ажиллагааг зогсоохыг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаа зэрэг талаар байр сууриа илэрхийлсэн байна. Ван И:
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд БНХАУ, ОХУ зарчмын томоохон асуудлуудад шударга ёсыг баримталж, бодитой, тэнцвэртэй хандлагыг баримтлан, олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголцол, дэмжлэгийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх ёстой. БНХАУ олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг яриа хэлэлцээ, хэлэлцээрээр дамжуулан улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн. Одоогийн байдлаар Ойрхи Дорнодын байдал улам дордож, тулаан улам бүр хурцдаж байна. Хормузын хоолойд далайн тээврийн асуудлыг шийдвэрлэх үндсэн шийдэл бол гал зогсоох, дайсагнасан ажиллагааг нэн даруй зогсоох явдал юм. БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд ОХУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, томоохон асуудлаар шуурхай харилцаж, нөхцөл байдлыг намжаах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, дэлхийн аюулгүй байдлыг хадгалахын тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж мэдэгдлээ.
