solongonews
БНАСАУ-д зорчих хятад жуулчдын тоо нэмэгдэв
2015-05-03 21:21
БНАСАУ эбола вирусээс сэргийлэхийн тулд гадаадын жуулчдыг хэдэн сар хүлээж аваагүй юм.

Энэ жилийн 3 дугаар сард тус хориог тавьснаас хойш БНАСАУ-д зорчих жуулчдын тоо нэмэгдэж, 5 дугаар сарын 1-ний үеэр оргилдоо хүрчээ.

Даньдүнээс БНАСАУ-д хүрэх аялал жуулчлалын уламжлалт шугамд Син-Уйжуд 1 өдөр, Пхеньянд 4-5 өдөр жуулчлах сонголт байдаг бөгөөд өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 16-аас Донлим үзэмжит бүсэд 2 хоног жуулчлах шугам ажиллуулж, зардал нь 700-3000 юанийн хооронд байдаг. Тус бүсийн жуулчин хүлээн авах чадвар тааруу учраас жуулчлалын компанид 3 хоногийн өмнө захиалга өгч, хилээр нэвтрэх виз авч жуулчилж болно.

Усан зам болон авто машинаар БНАСАУ-д нэвтрэх боломжийг идэвхтэй судалж байна гэж Даньдүний жуулчлалын салбарынхан мэдэгдэв.

Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл