solongonews
Оны эхний хоёр сард Хятад улсын импорт экспортын өсөлтийн хурд 18.3 хувьд хүрэв
2026-03-11 08:57
Оны эхний хоёр сард Хятад улсын импорт экспортын өсөлтийн хурд 18.3 хувьд хүрэв.

Хятадын Гаалийн ерөнхий газраас 10-ны өдөр нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд , энэ оны эхний хоёр сард Хятад улсын барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ 7.73 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.3 хувь өссөн байна. Экспорт 4.62 их наяд юаньд хүрч, 19.2 хувь өссөн бол импорт 3.11 их наяд юаньд хүрч, 17.1 хувь нэмэгджээ.

Эхний хоёр сард, АНУ-тай хийсэн импорт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 16.9 хувь буурсан боловч Хятад улсын Европын Холбоотой хийсэн импорт экспортын хэмжээ 998.94 тэрбум юаньд хүрч, 19.9 хувь өссөн байна. Мөн хугацаанд Хятад улсаас “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай хийсэн импорт экспортын нийт хэмжээ 4.02 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20 хувь нэмэгдэж, АСЕАН хоорондын импорт экспортын хэмжээ 1.24 их наяд юаньд хүрч, 20.3 хувь өссөн байна.

Зохиогч: ХУАН ТАОМИН, ЗӨҮ ДҮӨВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл