Цахилгаан хөдөлгүүрт 18 метр урт автобус зорчиж эхэллээ
2015-03-26 11:40
18 метрийн урттай цахилгаан хөдөлгүүртэй том оврын зорчигч тээвэрлэгч автобус 3 дугаар сарын 23-ны өдрөөс Бээжин хотод зорчигч тээвэрлэж эхэлсэн байна.

Уг автобус нь 57 дугаартай зорчиж байгаа бөгөөд хамгийн ихдээ 143 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. Бээжингийн Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2012 оны судалгааны төсөл бөгөөд BEIQI FOTON MOTOR ХХК бие даан үйлдвэрлэсэн байна. Уг автобусны батарейг цэнэглэхэд 2 цагийн хугацаа зарцуулах бөгөөд мөн үүний зэрэгцээг батарейг сольж болно. Автобусны батарейг бүрэн цэнэглэсэн тохиолдолд хотын замын нөхцөлд 100 километрээс дээш аялах боломжтой. Мөн уг автобусыг эхний хоёр хоногт зорчигч тээвэрлэхгүйгээр туршин ажиллуулсан бол 25-ны өдрөөс зорчигч тээвэрлэж эхэлжээ.


Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
