solongonews
Өвөр Монгол болон хөл бөмбөг
2015-04-13 16:39
Шинэ цаг үе дэх Өвөр Монголын хөл бөмбөгийн үйлсийн хөгжлийн боломж

   Өвөр Монголын хөл бөмбөгийн өнөөдөр хөгжих боломжтой болсон нь маргааш чухам юу болдог бол? Маргаашийн хөгжлийг бид яах аргагүй өөрийн гартаа атгаж байна. Хөгжлийн боломжийг ашиглан шинийг үүдэж, үүргээ тодорхойлон хөгжлийн замаа эрэлхийлэх шаардлагатай болоод байна. “Өвөр Монголын Өртөө Засах Орны хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийг ахиулах гурван жилийн төлөвлөгөө” бол бидний нүдний өмнөх байдал болно. 2017 он болтол Өвөр Монгол 600 улсын зэргийн онцлогтой сургуулийг байгуулж, ӨЗО, аймаг хот, хошуу шянь хөл бөмбөгийн онцлогтой сургуулийг байгуулан, сургуулийн хүрээний хөл бөмбөгийг ӨМ-д түгээж, тэрчлэн сургууль бүрд 1 хөл бөмбөгийн талбайтай болж, сургуулийн хүрээний хөл бөмбөгийн уралдаан болон ажиллагаанд оролцох сурагчдын тоог 50 мянган хүнд хүргэнэ. Тусгай мэргэжлийн эгнээний байгуулалтаа чангатган, өрсөлдөөний түвшнээтасралтгүй дээшлүүлж, гурван жилийн дотор хошуу шянь (дүүрэг)-ийн мэргэжлийн бус тамирын сургуульд хөл бөмбөгийн анги байгуулж, мэргэжилтэн хүмүүжүүлж бэлтгэл ангийн байгууламжаа чангатгана. “Урин авчрах, гадагш суралцуулах”-ыг баримталж, мэргэжилтнээр хөл бөмбөгөө хүчирхэгжүүлэх аргыг хэрэгжүүлнэ. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатгаж, олон хэлбэрийн хөл бөмбөгийн хөгжлийн хэрэгцээг хангана. 3 жилийн хугацаанд манай орон 1 улсын зэргийн хөл бөмбөгийн боловсролын суурин болон 1 залуучууд багачуудын хөл бөмбөгийн зуслангийн ажиллагааны сууринг байгуулах болно. Холбоот уралдааны өрсөлдөөний системийг төгөлдөржүүлж, хөл бөмбөгийн спортын түгээмэл болгон дээшлүүлэхийг ахиулна. Гурван жилийн ашиг хүртээх төрийн бодлогыг тогтоож, хөл бөмбөгийн клубийн байгуулалтыг дэмжиж, хөл бөмбөгийн үйлсийн хөгжлийг ахиулна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://mgyxw.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл