solongonews
Дундад улс Австралид хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс боллоо
2015-05-04 09:29
Дундад улсын хөрөнгө оруулалтын нийт өртөг 27.7 тэрбум AUD байж, нийт гадаад хөрөнгө оруулалтын 16.5 хувийг эзэлжээ.

Саяхан Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтын хянах зөвлөлөөс мэдээлснээр, 2013-2014 онд Дундад улс нь анх удаагаа Австралид хөрөнгө оруулалтаараа тэргүүлсэн байна.

Дээрх мэдээллээс үзвэл 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарыг болтол нийт 24 мянга гаруй гадаад хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг олж, нийт хөрөнгө оруулалт 167,4 тэрбум AUD хүрчээ /1 AUD ойролцоогоор 0.8 ам.доллар/. Үүнд: Дундад улсын хөрөнгө оруулалтын нийт өртөг 27.7 тэрбум AUD байж, нийт гадаад хөрөнгө оруулалтын 16.5 хувийг эзэлжээ. АНУ болон Канад тус тус 2, 3 дугаарт жагссан байна.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл