solongonews
Улаанхад хотын сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот тэмцээн амжилттай боллоо
2015-04-14 10:19
Улаанхад хотын “Хошуу, шянь, дүүргийн дарга”-ын нэрэмжит сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот уралдаан Улаанхад хотод амжилттай болж өнгөрсөн байна.

  

  4 сарын 1-ний өдөр Улаанхад хотын сурган хүмүүжлийн товчоо, Улаанхад хотын сургуулийн хүрээний хөл бөмбөг дэмжих багаас зохион байгуулж, Сүн Шань дүүргийн сурган хүмүүжлийн товчоо, Улаанхад Монгол үндэстний дунд сургууль, Улаанхад 2 дугаар дунд сургууль хамтран зохион байгуулсан 2015 оны Улаанхад хотын “Хошуу, шянь, дүүргийн дарга”-ын нэрэмжит сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот тэмцээн Улаанхад хотод амжилттай болж өндөрлөсөн байна.

    Уралдааныг эрэгтэй, эмэгтэй хоёр хэсэг болгон явуулж, хотын шууд харьяа сургууль болон 12 хошуу шянь дүүргийн 34 багийн 748 сургагч тамирчид уралдаанд оролцов. Уралдаанд тэргүүлсэн багт 70 мянган юаний шагнал өгсөн бөгөөд Улаанхад хотыг төлөөлөн ӨЗО-ны “Тэргүүлэгчийн нэрэмжит” шийдвэрт тэмцээнд орох эрх олгож, 2 болон 3 дугаар байрын эздэд тус тус 50 мянган юань ба 10 мянган юаниар шагнажээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://mgyxw.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл