solongonews
Ургамалын тосоор ниссэн анхны нислэг амжилттай
2015-03-26 14:46
Хай Наньны агаар аяллын Боинг 737 нисэх онгоц саяхан Шанхай хотын Хунчяо онгоцны буудлаас Бээжин хүрэх онгоцонд ургамлын тосыг хийж туршин ниссэн байна.

Хай Наньны агаар аяллын Боинг 737 нисэх онгоц саяхан Шанхай хотын Хунчяо онгоцны буудлаас Бээжин хүрэх онгоцонд ургамлын тосыг хийж туршин ниссэн байна. Энэ нь Дундад улсын аялагчдын нисэх онгоцонд анх удаа туршилт хийж байгаа явдал юм. Тус тосыг Дундад улсын Синопес групп хоолны газрын хаягдал тосыг боловсруулж бүтээсэн байна. Онгоцны хоёр хөдөлгүүр нь онгоцны зориулалтын бензин болон шинээр боловсруулсан ургамлын тосыг 50:50 хувь ашиглан ниссэн байна. Тус нислэгт ашигласан ургамлын тос нь нэгдүгээр зэрэглэлийн ургамлын тосны стандартад хүрсэн зөвшөөрлийг авч, нислэгийн аюулгүй байдлыг баталж чадсан бөгөөд энерги хэмнэж, бохирдлыг багасгаж чадсан байна.

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл