solongonews
Apple Watch-д зориулсан тусгай бугуйвч
2015-04-14 10:42
Өнөөдөр зах зээл дээр байгаа бусад Андроид цагнуудын адил Apple Watch цэнэгээ ганцхан өдөр л барина. Гэхдээ WiPowerBand гэх шинэ бүтээл нэмэлт цэнэг санал болгож байна.

      Компани бүтээгдэхүүнээ анх танилцуулсныхаа дараа л “энгийн” хэрэглээнд 18 цаг цэнэгээ барина гэж мэдэгдсэн. Гэтэл байнга зурвас ирж, их хэмжээний дата ашиглаж байдаг хэрэглээ ихтэй хүмүүст яах аргагүй нэмэлт цэнэг хэрэг болно.
Тэгвэл WiPowerBand 250mAh батарейны ачаар цэнэгийг нь бараг хоёр дахин нэмэгдүүлэх чадалтай гэж бүтээгдэхүүний сайт дээр бичсэн байна. Түүнчлэн 42мм болон 38мм-ийн цаганд зориулсан загваруудыг та одоо ч

 

захиалж болно.
 
Харин ирэх тав эсвэл зургадугаар сард л таны гар дээр ирэх гэнэ. Гэхдээ Apple Watch мөн энэ үед л захиалагчдын гар дээр очих учир цаг хугацааны хувьд санаа зоволтгүй. 42мм-ийн өргөнтэй нь 99 ам. доллар бол 38мм-ийн өргөнтэй бугуйвч нь 89 ам. доллар юм байна.


Эх сурвалж:  

Найруулагч: Э.Үржинханд
Эх сурвалж : Эх сурвалж: ZD Net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл