solongonews
Хятад улс Яогань-50-02-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2026-03-16 10:41
Хятад улс Яогань-50-02-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

Бээжингийн цагаар 03-р сарын 15-ны 21:22 минутад Хятад улс Чанжэн-6 зөөгч пуужингаар Яогань-50-02-р хиймэл дагуулыг Тайюань хиймэл дагуул хөөргөх төвөөс урьдчилан тогтоосон тойрог замд нь амжилттай оруулав. Энэхүү хиймэл дагуулыг голчлон газар нутгийн судалгаа, ургац хураалтын тооцоо, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг бууруулахад ашиглана.


Энэ бол Чанжэн зөөгч пуужингийн 633 дахь нислэг болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл