solongonews
Тунляо хот хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн төлөвлөгөө тогтоов
2015-04-14 10:55
Тунляо хотын хөл бөмбөгийн үйлсийн хөгжлийн шинэ төлөвлөгөө

  Хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийг ахиулахын төлөө Тунляо хот ойрын хугацаанд “Тунляо хотын 2015 оны хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжүүлэлтийн төлөвлөгөө” тогтоож, хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн ажлыг өдөр тутмын чухал зөвлөх зүйлт оруулж, жилийн гол болох ажлаа тодорхой болгосон байна.

    Энэхүү төлөвлөгнөөд: Тунляо хот энэ жил хот, хошуу хоёр шатанд хөл бөмбөгийн төв байгуулахын зэрэгцээ нөхцөлтэй газарт хөл бөмбөгийн сургууль байгуулахыг хэрэгжүүлнэ. Бүх шатны хөл бөмбөгийн нийгэмлэгээс зохион байгуулсан төрөл зүйлийн бүтээн байгуулалт болон хамаарлыг чангатгаж, хөл бөмбөгийн нийгэмлэгийн зохион байгуулалтын бодит цогцыг аажмаар биелүүлнэ. Бүх хотоороо насанд хүрэгсдийн хөл бөмбөгийн баг 2-ыг байгуулж, 2015 оны Өөртөө Засах Орны эрэгтэй хөл бөмбөгийн хөхөгчин зэргийн холбоот уралдаанд оролцоно. 2015 оны Өвөр Монголын Өөртөө Засах Орны залуучууд багачуудын манлай шалгаруулах уралдаанд 6 баг зохион байгуулж оролцоно. Үүнээс гадна улсын дотоодоос өндөр хэр түвшинтэй хөл бөмбөгийн багийг урьж, Тунляо хотын хөл бөмбөгийн хөгжлийг төлөвлөн, мэргэжилтэн бэлтгэж хүмүүжүүлэх талаар хамтран ажиллаж удирдуулна гэж тогтсон байна.

    Төлөвлөгөөнд мөн хотын шатны Өөртөө Засах Орны хөл бөмбөгийн боловсролын суурин ба Өөртөө Засах Орны залуучууд багачуудын хөл бөмбөгийн зуслангийн ажиллагааны суурин байгуулах ажлыг эхлүүлж, гол хотын дүүрэгт стандартчилсан хөл бөмбөгийн талбай 10-ыг байгуулна. Бүх хошуу, шянь, хот, дүүрэг стандартчилсан хөл бөмбөгийн талбай 1 ба тогтсон тооны бага хэлбэрийн хөл бөмбөгийн талбайг засан шинэчлэх буюу шинээр байгуулна. “Олон нийтийн талбай ордны төхөөрөмжийг чөлөөтэй хэрэглэх туршилтын чигийн хамаарлын арга”-ыг тогтоож, жилд 5 сургуулийг сонгож туршина. Бүх хотоор 60 хөл бөмбөгийн онцлогт сургуулийг гол болгон дэмжиж, сургуулийн хүрээний хөл бөмбөгийг өдөр тутмын сурган хүмүүжлийн хичээл болгохоор хөгжүүлнэ. Их сургууль, дунд сургууль, бага сургууль ба цэцэрлэгийн “4 +1” сургуулийн хүрээний хөл бөмбөгийн уралдааны системийг байгуулан төгөлдөржүүлж, ур мэргэжил өндөр тамирчдын сургуульд багшлахыг зоригжуулна. Бүх хотын цар хүрээнд U17, U15, U13, U11 дөрвөн зэргийн эрэгтэй, эмэгтэй хөл бөмбөгийн эгнээг байгуулж, 1500 хүнээс дээш хөл бөмбөгийн шилдэг залуучууд багачуудын мэргэжилтний нөөцтэй байхаар батална гэж тогтоожээ.


 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://mgyxw.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл