Лхас-Шигаз чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Төвдийн ард түмний төрөл садангаа эргэх, сүм хийдэд очиж мөргөл үйлдэхэд тус болсон төдийгүй Төвдөд жуулчлах жуулчдад ч амар болжээ.

Энэхүү галт тэргээр Лхас-Шигаз хооронд өдөртөө ирж буцдаг болохоор жуулчид төдийгүй хоёр газарт очиж ажил хэрэг зохицуулдаг бизнесменүүдэд ч маш их тус болсон гэж Лхас-Шигаз хоорондын Z8801 дугаар галт тэрэгний дарга Ван Лэй ярьж байлаа.
2010 онд ашиглалтад орсон Лхас-Шигаз чиглэлийн төмөр зам дэлхийд далайн төвшнөөс хамгийн өндөрт оршдог Хөхнуур-Төвдийн төмөр замын эхний өргөтгөл шугам бөгөөд нийт 13 тэрбум 280 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийжээ. Тус төмөр зам ашиглалтад орсон нь Төвдийн баруун өмнөд нутгийн урт хугацаанд дан ганц авто замд түшиглэж байсан байдлыг өөрчилжээ.

