solongonews
Байгаль орчин хамгаалах хамтын ажиллагааны нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ
2015-05-02 10:23
Дундад улс, Япон, Өмнөд Солонгосын Байгаль орчны сайд нарын 17 дахь бага хурал 30-ны өдөр Шанхайд болж, гурван орны байгаль орчны сайд нар ”Дундад улс, Япон,Өмнөд Солонгосын байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө2015-2049”-нд гарын үсэг зурлаа.

 

Төлөвлөгөөний дагуу, ирэх 3 жилд гурван тоосонцор манан, шороон шуурга, мөнгөн усны бохирдуулалт зэрэг хүрээлэн буй орчны асуудлыг хамтран зохицуулах болно. 

Дундад улсын байгаль орчны сайд Чэнь Жинин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Дундад улс улсын засгийн газар экологийн соёлын бүтээн байгуулалт, тэр тусмаа агаарын бохирдлоос сэргийлэн засах ажлыг чухалчилж ажиллан, нааштай ахиц, амжилт гаргасан гэв.

"Өнгөрсөн жил хүрээлэн буй орчин, агаарын чанарын шинэ стандарт хэрэгжүүлсэн 74 хотын РМ 2.5-ын хэмжээ өмнөх жилийнхээс 11.1 хувиар буурсан. Үүнд: Бээжин, Тяньжинь, Хэбэй бүсийн агаар дахь РМ 2.5-ын агууламж 12.3 хувиар буурсан. Энэ оны 1 дүгээр улиралд буурах хурд улам түргэсэж, гол 74 хот суурины РМ 2.5-ын агууламж ноднингийн мөн үеэс 16.3 хувиар багассан бол, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн РМ2.5 нь 27.6 хувиар буурсан" гэж Чэнь Жинин сайд ярилаа.

Тэрээр, агаарын бохирдлоос сэргийлэн засахаас гадна, Дундад улс улс бас ус, хөрсний бохирдлоос сэргийлэн засах талаар ихээхэн хүч хөдөлмөр гарган ажиллаж байна гэжээ.

Хурлын үеэр, гурван орны Байгаль орчны сайд нар агаарын бохирдлоос сэргийлэн засах, цаг уурын өөрчлөлт, шороон шуурга, мөнгөн усны бохирдуулалт, далай тэнгисийн хог хаягдал зэрэг дэлхийн болон бүс нутгийн хүрээлэн буй орчны асуудлаар санал солилцсон бөгөөд "Дундад улс, Япон, БНСУ-ын байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө \2015-2049\"-нд гарын үсэг зурж, агаарын чанар стандартыг дээшлүүлэх, амьд бодисын олон ургалч чанарыг батлах зэрэг 9 тэргүүлэх салбарт хамтран ажиллахаар болсон байна.

Японы байгаль орчны сайд Мочизуки Иошио танилцуулахдаа, "төлөвлөгөө"-ний дагуу, агаар мандлын бохирдлоос сэргийлэн засах талаар гурван орон хяналт хэмжилтийн техник мэргэжил, судалгааны арга хэлбэр, бохирдуулалтыг багасах арга хэмжээ зэрэг талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Дундад улс, Япон, Өмнөд Солонгос ирээдүйд агаарын бохирдлоос сэргийлэн засах бодлогын тухай яриа хэлцэл хийнэ. Энэхүү яриа хэлцлийг өмнө нь 2 удаа амжилттай зохион байгуулсан. Ирээдүйд агаарын бохирдлоос сэргийлэн засах талаар бид хяналт хэмжилтийн техник мэргэжил, судалгааны арга хэлбэр, бохирдуулалтыг багасах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх механизм зэрэг салбарт мэдээлэл хуваалцан, хамтаар судалгаа хийх болно. Энэ удаагийн хурлаар бид нийтлэг ойлголтод хүрч, агаарын бохирдлоос сэргийлэн засах ажлын хэсгийг хоёрыг нэмж, стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх болно" гэжээ.

БНСУ-ын байгаль орчны сайд Юн Сон Гю хэлэхдээ, шороон шуурганаас сэргийлэн засах нь ирээдүйд гурван орны хамтын ажиллагааны чухал агуулга болно гэжээ. 

"Гурван орон 30 мэргэжилтнээс бүрдсэн хамтарсан судалгааны баг байгуулна. Үүнд: улс бүр 10 судлаач эрдэмтэн томилон оролцуулж, шороон шуурганы талаар судалгаа хийх болно. Хэрэг дээрээ шороон шуурганы хяналт хэмжилт, урьдчилсан сэрэмжлүүлгийн талаар аль эрт 2002 оноос эхэлж хамтран ажилласан юм. Солонгос, Япон хоёр Дундад улс улсад туслан шороон шуурганы хяналтын өртөөг ажиллуулж байсан. Энэ удаад бид хамтарсан судалгааны багийн ирэх 5 жилийн судалгааны төлөвлөгөөг боловсруулж, ирээдүйд энэ талаар мэдээллээ сайн хуваалцаж, цөлжилтийг хязгаарлан, экологийг сэргээх талаарх хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохирсон" гэжээ.

Дундад улс, Япон, Өмнөд Солонгосын байгаль орчны сайд нарын бага хурлыг анх 1999 онд гурван орны төрийн тэргүүний бага хурлын тохиролцоог практикт хэрэгжүүлэн, хамтаар нүүрлэж буй бүс нутгийн хүрээлэн буй орчны асуудлыг зохицуулж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах зорилгоор хуралдуулж байсан ба жил бүр нэг удаа гурван оронд ээлжлэн зохион байгуулсаар өнөөг хүрч байна.

 

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл