solongonews
Хаврын адаг сард ямар хүнсний ногоо хэрэглэх вэ?
2015-04-17 15:58
Хавар цаг хүний биед амин дэм В2 болон амин дэм С амархан дутагддаг. Мөн зарим амны үрэвсэлтэй хүн шар буурцагны соёолж идвэл үр дүнтэй байдаг.


1. Шянчүнь (Тооnа ѕinеnѕiѕ)


Хаврын адаг сард шянчүнь худалдаанд гардаг. Энэ үеэр шянчүний хамгийн амтлаг үе байдаг ба амин дэм ихээр агуулдаг. Шянчүнийг ягаан Чүнь-Я болон ногоон Чүнь – Я гэж хоёр ангилдаг. Ягаан нь хамгийн дээж хэсэг нь байдаг байна. Шянчүньд чихэр, уураг, өөх тос, каротин болон их хэмжээний витамин С элбэг агуулагдна. Мөн шянчүнь шим тэмжээл өгдөг бөгөөд эмийн ургамалд ордог гайхалтай ашиг тустай. Үүнд навч, соёо, үндэс, хөрс, их биеийг нь эмэнд оруулан хэрэглэдэг. Шянчүнь дархлаа ба ходоодны үйл ажиллагаа сайжруулж, хүч тамир нөхөх, арьс төлжүүлэх, нян эсэргүүцэх, үрэвсэл багасгах үйлчилгээтэй. Шинэ соргог шянчүньд нитрат их хэмжээгээр агуулагддаг учир хүнсэнд хэрэглэхдээ бүлээн усаар угаахыг анхруулж байна.
Шянчүньтэй өндөгтэй хуурга, шянчүньтэй хулсны сүеэ /хулс модны шинэ ургаж байгаа соёо/, дүүпүү, талх, загас, тахианы цээж, шарвин, хуашэн, шянчүньтэй хүйтэн ногоо зэрэг олон нэр төрлийн хоол хийж болдог.

2. Шар буурцгийн соёолж


Хавар цаг хүний биед амин дэм В2 болон амин дэм С амархан дутагддаг. Мөн зарим амны үрэвсэлтэй хүн шар буурцгийн соёолж идвэл үр дүнтэй байдаг. Шар буурцгийн соёолж нь шар буурцгаасаа 10 хувь илүү шим тэжээлтэй, вирусыг эсэргүүцэх ба бодисын солилцоо сайжруулдаг байна. Хаврын улиралд буурцгийн соёолж идэх нь дархлаа сайжруулах ач холбогдолтой.
Шар буурцгийн соёлжоор хоол хийхдээ хужир нэмэхгүй байвал тохиромжтой. Бага зэрэг цуу хийхэд амин дэм В нь алдагдахгүй. Шар буурцгийн соёлжийг хуурахдаа хугацааг нь зөв тохируулж, болцыг нь наян хувьтай болговол тохиромжтой. Шүүрхий буурцгаас таагүй үнэр гарах үед бага зэрэг цуу хийхэд үнэр нь арилдаг..
3. Бууцай


  Хаврын сүүл сар бол элгээ хамгаалан сайжруулахад хамгийн тохиромжтой цаг үе. Хүнсний ногоон дотроос бууцай элгэнд хамгийн сайн нөлөөлдөг. Энэ нь сэрүүн чанартай, цус төлжүүлэх, таван цулыг хамгаалах, цусны эргэлт сайжруулах, амны цангаа тайлан, гэдэс цэвэрлэж, хоолны шингээлтг сайжруулан, элэг хамгаалдаг зэрэг олон талын анагаах үйлчилгээтэй. Элэг ходоодны эмгэгтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэхэд эерэг нөлөөтэй. Мөн элэгнээс шалтгаалсан даралт өсөх, толгой өвдөх, нүд бүрэлзэх, цус багадах зэрэгт нэн сайн үйлчилгээ үзүүлдэг байна.
Бууцайгаар шөл хийх, хүйтэн ногоо гаргах, хуурга зэрэг хоол хийж болдог. Өнгө нь хар ногоон, улаан иштэй, навч нь ялзраагүй байх хэрэгтэй. Тахианы далавч, мөөгтэй бууцайн шөл, гахайн элэгтэй бууцайн шөл, бууцайтай шөлтэй будаа зэрэг олон төрлийн хоол хийж болно.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл