solongonews
ӨМӨЗО-оос Монгол Улс руу чиглэсэн анхны 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам 5000 хоногийн турш аюулгүй ажиллаж байна
2026-03-19 11:31
ӨМӨЗО-оос Монгол Улс руу чиглэсэн анхны 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам 5000 хоногийн турш аюулгүй ажиллаж байна

ӨМӨЗО, Монгол Улсыг холбосон анхны 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам  2026 оны 03-р сарын 19-ний байдлаар 5000 хоногийн турш осол авааргүй, аюулгүй ажилласан амжилтад хүрчээ. Таван мянган өдөр, шөнө тэвчээртэй ажиллаж, Урад нутгийн дөрвөн салхин цахилгаан станцын цэвэр эрчим хүчийг Монгол Улсын Өмнөговь аймаг руу нэвтрүүлж, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, иргэдийн солилцооны тод холбоос болгосон байна.

Гуравдугаар сарын 19-ний байдлаар тус шугамаар Монгол Улсад нийтдээ 16.7 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүч дамжуулсан байна. Энэхүү төсөл нь эрчим хүчийг харилцан холбох замаар Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байгаагийн тод жишээ юм. Энэ нь цэвэр, найдвартай цахилгаан эрчим хүчийг Хятад, Монголын хамтын ажиллагааны онцлог болгож байна.

5000 хоног аюулгүй цахилгаанаар хангана гэдэг нь эрчим хүчний хангамжийн чухал үйл явдал төдийгүй Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний компанийн ажилтнуудын өдөр шөнөгүй ажиллаж, сэтгэл зүрхээ зориулж байгаагийн тод жишээ юм. Хилийн элсэн шуурга, эрс тэс цаг агаартай хатуу ширүүн орчинд Өвөр Монголын Эрчим Хүчний Группын засвар үйлчилгээний баг олон жилийн турш шугаман эргүүл хийж, хил дамнасан эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангасан байна. Одоогоор Монгол Улсын төв хэсгийг эрчим хүчээр хангах төсөл эрчимтэй явагдаж, хэрэгжих шатандаа ороод байна. Цаашид Монгол Услын илүү олон газар нутагт үр өгөөжөө өгч, иргэдийн цахилгааны хэрэгцээг хангах болно.

Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний компани энэхүү чухал үе шатыг өөрийн аюулгүй байдлын баталгаа, хил дамнасан гүнзгий хамтын ажиллагааны чадавхаараа Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны алтан сувгийг үргэлжлүүлэн хамгаалж, хил дамнасан эрчим хүч дамжуулах хүчин чадлаа тасралтгүй сайжруулах боломж болгон ашиглах болно. Цаашид Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад "Өвөр Монголын хүч чадал"-ыг тасралтгүй нэмэгдүүлэх, ӨМӨЗО-ны умард цэцэглэлтийн стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.

Зохиогч: С. САРАНЧИМЭГ
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл