solongonews
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Хятад улсад айлчилна
2026-04-14 09:18
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Хятад улсад айлчилна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 04-р сарын 13-нд хэвлэлийн бага хурлыг даргалж сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Хятад улсад айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан Гүө Жякүнь: - ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Хятад улсад айлчлах үеэр хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа болон олон улсын ба бүс нутгийн анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцож, байр сууриа уялдуулан зохицуулах болно. Тус айлчлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хятадын ГХЯ цаг тухайд нь мэдээлнэ гэж мэдэгдлээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл