Дундад улс навигацийн хиймэл дагуул хөөргөв
2015-03-31 10:58
Навигацийн дохиоллын шинэ хэлбэрийн цогц ажиллуулах, дагуулыг хооронд нь холбох зэрэг туршилт магадлалын ажил хийж, дэлхийг бүрхсэн сүлжээ байгуулахад баримт хангах болно.
Бээжингийн цагаар 3 дугаар сарын 30-ны 21 цаг 52 минутад Дундад улс Шичаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3С зөөгч пуужингаар шинэ үеийн "Алтан гадас" навигацийн нэг хиймэл дагуулыг хөөргөж, урьдаас товлосон тойрог замд оруулсан байна. Энэ нь Дундад улсын "Алтан гадас" навигацийн хиймэл дагуулын системийн үйлчилгээ бүс нутгийн хэмжээнд байснаа дэлэхийн хэмжээнд хүртэл өргөжин тэлэхийг харуулж байгаа юм.

Навигацийн энэ хиймэл дагуул бол Дундад улсын хөөргөсөн 17 дахь дагуул болно. Навигацийн дохиоллын шинэ хэлбэрийн цогц ажиллуулах, дагуулыг хооронд нь холбох зэрэг туршилт магадлалын ажил хийж, дэлхийг бүрхсэн сүлжээ байгуулахад баримт хангах болно.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
