Ээжийн аргадсан
Өлгийн бүүвэйгээс
Миний уртын дуу амилсан
Эцгийн минь бариулсан
Бургасан ургаар
Миний уртын дуу гэгэлзсэн
Эзэн богд Чингисийн
Есөн цагаан сүлдний
Тэнгэрт хэлсэн үг нь уртын дуу
Эр бор харцгай шиг
Идэр хүрэн жигүүрээ дэлгэн шуугисан түрлэг уртын дуу
Үлгэр домог нь буган чулуунаас аргамжаатай болохоор
Хүрэн толгойн сүүдэр
Үргэлж хүүшилнэ миний уртын дуу
Үзүүр шуранхай нь
Тэнгэрийн голоос асгараа болохоор
Уяхан замбуутивийн нар
Мөнхөд гялалзана миний уртын дуу
Сүүн далайн гэгээгээр ариулсан юм болохоороо
Миний уртын дуу гундашгүй
Сүмбэр уулын сэвшээгээр
Үнэсүүлсэн юм болохоороо
Миний уртын дуу цуцрашгүй
Бор гэр минь
Утаат хоймроос
Бутанд сансрын тоононд дүрэлзэж хүрдэг гэнэм
Хөх огторгуйн сонсголон
Буцаж ирэхдээ
Мөнхийн ус зөөж
Буурал ээж энгэрийг норгож амардаг гэнэм
Миний өлгийн эгшиглэн
