Эрээн хотын Олон улсын шуудан солилцох төвөөс 9068 килограмм ачаа тээсэн шуудангийн машин 2026 оны 03-р сарын 16-ны өдрийн үдээс хойш Оросын нийслэл Москва руу хөдөлсөн байна. Энэ нь Өвөр Монголын Шуудангийн “Эрээн хот—Шинэ Сибирь” чиглэлийн шуудангийн тээврийг байнгын чанартай болгосны дараах хил дамнасан шуудангийн тээврийн сувгийн бүтээн байгуулалтад гаргасан бас нэгэн чухал амжилт болно. Мөн Хятад, Монгол, Ороын шуудан, логистикийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсны бэлгэ тэмдэг болсон байна.
“Эрээн — Москва” чиглэлийн шуудангийн зам нь авто зам, төмөр замыг хослуулсан тээврийн горимоор Москва хотод шууд хүрэх ба үйлчилгээ нь Оросын бүх нутаг дэвсгэрийг хамардаг байна. Тус шуудангийн замын бүх тээвэрлэлт 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ нь Орос руу чиглэсэн авто замаар тээвэрлэх шуудангийн ерөнхий хүргэлтийн үр ашгийг эрс дээшлүүлсэн.
Хятад, Оросыг холбосон логистикийн чухал шинэ суваг болох энэхүү шуудангийн замын ашиглалтад орсон явдал нь Хятад, Оросын хил дамнасан худалдаанд хялбар дөхөм, үр ашиг сайтай логистикийн гүүр болоод зогсохгүй Өвөр Монголд хөрөнгө оруулалт татахад логистикийн дэмжлэг үзүүлж, хил дамнасан цахим худалдааны салбарын чансаатай хөгжлийг дэмжих болно.
