solongonews
Танд ашигтай ахуйн зөвлөгөө
2015-04-21 10:47
Танд ашигтай ахуйн зөвлөгөө

Үс унахад:  100 гр халгайг жижигхэн хэрчээд 250г ус, 250г орос цуунд хийж 30 минут удаан гал дээр чанана. Ингээд үсээ угаавал үсний уг тэжээл авч бэхжинэ.

Хуучин хивс: Хивсний ирмэгүүд дээшээ эргэж мушгирсныг засаж болно. Хивсний дор хулдаас дэвсээд дээр нь нойтон алчуур тавина. Дээрээс нь дахиад хулдаас тавьж хүнд юмаар дарна. 2-3 хоногийн дараа хивсний ирмэгүүд тэгширнэ.

Ширэн гутал:  Толбо тогтвол бензин юм уу сонгины шүүсээр арчина. Эвгүй үнэрийг дарахын тулд дотроос нь устөрөгчийн хэт ислээр (перексь) арчиж хуурай сойзоор цэвэрлэнэ.

Цэцгийн сав: Хананд нь тогтсон ногоон өнгөрийг арилгахын тулд усаар дүүргэж ёроолд нь зоосон мөнгө хийгээрэй.

Угаалгын өрөөний толь.: Нэг цайны халбага желатин(gelatinous)50 мг усанд найруулж энэ уусмалаар толио арчвал толь хэзээ ч хөлрөхгүй.

Лаа:  Лааг асаахаасаа өмнө давстай усанд дүрвэл удаан асах бөгөөд гадуураа хайлж урсахгүй.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл