solongonews
Хөл хөдөлгөөн ихтэй шөнийн зах хөгжлийн уур амьсгал бялхам
2026-04-02 15:50
Хөл хөдөлгөөн ихтэй шөнийн зах хөгжлийн уур амьсгал бялхам

Хаврын салхи сэвэлзэн, Хорчин нутгийг зөөлөн илж, хайлын ус урсан хагд ногоо цухуйн эх дэлхий амилан сэргэнэ.  Тунляо хотын шөнө анивчих гэрэл  гудамжуудийг гэрэлтүүлж, хаврын амьсгалыг даган шөнийн зах хөл хөдөлгөөн ихтэй үргэлжилнэ.

Хаврын зөөлөн оройн салхинд гудамжинд лангуунууд эгнэрэн үргэлжилж, алтан гэрэл гудамжийг гэрэлтүүлэн, хүмүүсийн хөл хөдөлгөөн аажмаар дээшилж, хотын шөийн тэнгэрийг чимнэ. Хятад хүмүүсийн романтик нь энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд үргэлж  шингэж байдаг бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй шөнийн захын уур амьсгалд   жинхэнэ халуун дулааныг мэдрүүлдэг билээ. Тунляогийн шөнийн зах бол энэхүү эрч хүч, баяр баясгалангийн хамгийн романтик яруу найргийн тайлбар  болж байлаа.

Шөнийн захаар аажмаар алхаж явахад хүн тайван, санаа амгалан уур амьсгалаар бялхаж, Тунляогийн хүмүүсийн өвөрмөц тайван мэдрэмжээр үргэлжилнэ. Энд зөвхөн тайван алхах хэмнэл, баяр баясгалан, тайван ярианы дулаан мэдрэмж л  шөнийн захад өнгө нэмнэ. Иргэд зарим нь гэр бүлтэйгээ, зарим нь дотны найзуудтайгаа инээлдэж, хөөрөлдөж, уур буцалж буй хүнсний мухлагуудаас өдөр тутмын амьдралын энгийн таашаалыг мэдэрч байлаа; тансаг жижиг зүйлс, эсвэл хүнсний ногооны мухлагуудаас шинэхэн, соргог жимс, хүнсний ногоо сонгож, гэрийн тав тухыг мэдэрнэ. Энгийн аз жаргал, энгийн сэтгэл ханамж чимээгүйхэн цэцэглэнэ.

- Одоо цаг агаар дулаарсан тул би шөнийн захаар зугаалж, халуун зууш амталж сонирхоно. Энэ нь надад таашаал олгож тайвшруулж болдог гэж нутгийн оршин суугч Чен Ёнчао гэр бүлийнхэнтэйгээ захаар зугаалж байхдаа хэлэв. Тэрээр:

- Хүйтэн намжсан шөнө энэ хөгжилтэй уур амьсгалыг мэдрэх нь Тунляогийн иргэдийн хувьд хамгийн энгийн аз жаргал юм гэж хэлэв.

Хүнсний ногооны худалдаачин Ван Ин унасан малгайгаа авах завгүй ажиллаж, нүд нь итгэл найдвараар дүүрэн байв:

- Хавар шөнийн зах нээгдэхэд манай бизнес ч сайжирч байна. Одоо менежмент нь стандартчилагдсан, эмх цэгцтэй болсон тул бид лангуугаа байрлуулахад аюулгүй, амьдрал улам сайжирч байна гэж байлаа. Эдгээр энгийн үгс энэ хотын халуун дулаан, итгэл найдварыг илтгэж байна.

Шөнийн захын энэхүү халуун дулаан хөгжил бадралыг хамгаалахын тулд Тунляо хот хүн төвтэй хандлагыг баримталж, "Тунляо хотын өглөөний болон шөнийн захын менежментийн журам"-ыг хэрэгжүүлж байна. Тэд худалдаачдад тогтвортой байдлыг бий болгож, гэр бүлийг нь тэжээх боломжийг олгодог; мөн иргэдэд дулаан, тайван орчин бүрдүүлж, эрч хүчтэй уур амьсгалаар сэтгэлийг нь дулаацуулдаг байна.

Сэрүүн хүйтэн агаар намжиж, үдшийн салхи амттай анхилуун үнэрийг савсуулан, шөнийн зах улам бүр хөл хөдөлгөөнтэй болж, өдөр тутмын амьдралын халуун дулаан улам бүр хүчтэй болж байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл