
Энэ ажлыг дэмжиж Эрээн боомтыг шинэ торгоны замын эдийн засгийн бүс болгон бүтээн байгуулах юм байна. Хөххотын Гаалийн газар нь Эрээн ба Дундад улсын зүүн хойд, баруун хойд, зүүн өмнөдийн далай дагуух муж, хотуудын Европ бараа тээвэрлэлтийн экспортлолтод хялбар дөхөм нөхцөл бүрдүүлэх зорилготой. Улмаар Эрээн-Европ, Ази болон эх газрын төмөр замын тээвэрлэлтийн цаг ба өртгийн давуу талыг идэвхжүүлэх болно. Түүнчлэн Эрээн хотын Хамгаалалтын гаалийн татварын газар байгуулах, холбогдох төрийн бодлогын судалгааны ажлыг чангатгах, Эрээний хил дамнасан электрон худалдааг сайжруулна. Үүний зэрэгцээ Өвөр монголын электрон боомтын тавцан байгуулах ажилтай зохицож, Эрээний Сайн-Ус нисэх буудлын аяллын шугамыг нэмэгдүүлнэ. Агаарын бараа тээвэрлэлтийн хөгжлийг урагшлуулах ба тусгаарласан электрон худалдааны объект бүтээн байгуулах төдийгүй Орос, Монголын зах зээлд нөлөөлөхүйц болгоно.
