
Орц: Нимгэн хэрчсэн үхрийн мах 200 гр, хятад байцаа нэг ширхэг, хатаасан улаан чинжүү 10 гр, буурцагт жан 15 гр, хуажу хэдэн мөхлөг, тохирох хэмжээний сонгино, цагаан гаа, саримс зэрэг
Хийх арга:
1.Хөлдөөсөн үхрийн махыг гэсгээх, сонгино, цагаан гаа, саримс зэргээ хэрчиж бэлтгэх, буурцагт жангаа жижиглэж бутлах.
2.Хятад байцааг угаагаад буцламгай усанд болгож гаргаад саванд хийх.
3.Тогоогоо халаагаад тос хийж, дараа нь хуажу хийгээд зөлөөн галаар 2 минут шарах, хатаасан улаан чинжүү болон буурцагт жангаа хийж анхилуун үнэр гартал нь хуурах.
4.Саримс болон цагаан гааг тогоонд хийж хуураад анхилуун үнэр гарсны дараа дээр нь тохирох хэмжээний ус хийнэ.
5.Ус буцалсны дараа хэрчсэн үхрийн махаа хийж савхаар тараана.
6.Үхрийн махны өнгийг хувиртал нь чанаж, өнгөн тал дээр хөвж байгаа тосыг гаргаж аваад цутгаж хаяна.
7.Давсыг тохируулан хийж нэгэн жигд болгоод гарган авч, хятад байцаа хийсэн савандаа хийнэ.
Хү Нань хоол: Жижиглэн хэрчсэн махаар дүүпүү хуурах
Орц: Дүүпүү 1 хэсэг, бага хэмжээний жижиглэн хэрчсэн мах болон саримс, буурцгийн амтлагч шүүс, давс, чихэр зэрэг.
Хийх арга:
1.Дүүпүүг хэсэглэн хэрчээд угааж хатаана. Дараа нь давс жигдхэн цацаад хагас цаг гаруй байлгаж уусгана.
2.Хайруулын тогоонд хийж халаана. Давсалсан дүүпүүгээ хийгээд хоёр талаараа шаргал өнгөтөй болтол нь хайраад тогооноос гаргана.
3.Тостой хайруулын тогоогоо дахин халааж жижиглэн хэрчсэн саримс хийж анхилуун үнэртэй болтол нь хуураад дээр нь хэрчсэн мах хийж өнгө нь хувирсаны дараа гаргана.
4.Тохирох хэмжээний ус, буурцгийн амтлагч шүүс, давс, чихэр зэргээ тогоонд хийн буцалгаад, дөнгөж гаргаж авсан дүүпүү, махыг хийж халаагаад шүүс нь өтгөрсний дараа тогооноос гаргана. Гаргахаас өмнө халбагаар тогооны шүүсийг тасралтгүй дүүпүү дээр цутгаж амт оруулна.
