solongonews
Олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна
2026-04-02 17:05
Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 02-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон 1967 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Ханс Кристиан Андерсений  "Нугасны муухай дэгдээхэй", "Эрэлхэг тугалган цэрэг", "Цасан хатан", "Бяцхан лусын дагина", "Ямх охин", "Шүдэнз зардаг бяцхан охин" зэрэг зохиолыг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд амтархан уншдаг билээ.

Олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан Хятадын олон газрууд хүүхдийн номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэлээ.

Зураг бол Хэбэй мужийн Хандан хотын Ханьшань дүүргийн Фүхэ сургууль ном унших ажиллагаа байгуулж хүүхдүүдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэхийг зорьсон байна.

 

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл