solongonews
Бэй Дөү жолоодлогын хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2015-04-01 09:34
3 дугаар сарын 30-ны 21 цаг 52 минутад Дундад улсын Ши Чан хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн 3 дугаар ачаалагч пуужингаар шинэ үеийн хамгийн анхны Бэй Дөү жолоодлогын хиймэл дагуулыг хөөргөж тогтсон тойрог замд нь оруулжээ.

Уг хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь Дундад улсын хиймэл дагуулын жолоодлогын систем бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байснаасаа дэлхийн хэмжээний болон өргөжин тэлжээ.

Уг хиймэл дагуул нь шинэ үеийн Бэй Дөү жолоодлогын хиймэл дагуул бөгөөд Дундад улсаас хөөргөсөн 17 дахь Бэй Дөү хиймэл дагуул болно. Энэхүү шинэ хэлбэрийн хиймэл дагуул нь жолоодлогын дохио систем, хиймэл дагуул хоорондын холболт зэрэг туршилтын баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэн, Бэй Дөү жолоодлогын системийн олон улсын сүлжээг бий болгох нөхцөл бололцоог хангана.

Дундад улсын Бэй Дөү хиймэл дагуулын жолоодлогын систем нь 2000 оны сүүлээс эхлэн Дундад улс болон хөрш бүс нутгуудад үйлчилгээ үзүүлж байсан бол 2012 оны сүүлээс эхлэн албан ёсоор Ази-Номхон далайн ихэнх бүс нутагт үйлчилгээ хангасан байна.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл