4 сарын 13-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны 11 дүгээр удаагийн оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээн болон Өөртөө Засах Орны сургуулийн хүрээний “Тэргүүлэгчийн нэрэмжит” бэлтгэл тэмцээн Хөххотод эхэлж, Өвөр Монголын 17 үндсэн ангийн их дээд сургууль болон 16 тусгай мэргэжлийн сургуулийн 64 төлөөлөгчийн баг оролцохоор болжээ. Энэ удаагийн тэмцээнийг Өөртөө Засах Орны Сурган хүмүүжлийн тэнхим, Өөртөө Засах Орны Тамирын товчооноос зохион байгуулж, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Арилжаа Худалдааны Ажил Мэргэжлийн Сургууль хамтран зохион байгуулжээ. 10 өдрийн хугацаатай болох тус уралдаан нь Өвөр Монголын Их сургуульд, Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль, Өвөр Монголын Арилжаа Худалдааны Ажил Мэргэжлийн сургууль, Өвөр Монголын Электрон Мэдээний Ажил Мэргэжлийн Сургууль зэрэг 5 сургуульд зэрэг болно.
