solongonews
ӨВӨР МОНГОЛЫН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ЗАГВАР: ТА НОМ УНШИХАД БИД ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХӨД БЭЛЭН
2015-04-23 17:02
Дэлхийн ном унших өдөрт зориулав

        Одоогоос долоо хоногийн өмнө миний бие Өвөр Монголын номын дэлгүүрүүдээр орж, сонирхолтой нэгэн үйлчилгээгээр үйлчлүүлсэн нь надад таалагдаж билээ. Саяхан хэвлүүлсэн “Нууц арал” хүүхдийн шинэ ном хэвлэгдэн гарсан сургийг дуулаад Хөххотын Жүншань баруун замын дэргэд байрлах Шиньхуа номын дэлгүүрт хүрч нэгийг авахаар болов. Номын дэлгүүрээс шинэ номыг авч кассад тооцоо хийх гэсэнд

-Түр хүлээж байгаарай, би шалгаад үзье! Энэ номыг та мөнгө төлж авахгүйгээр зээлж болох байх аа гээд худалдагч компюьтерийн гарыг хэд товшоод “Хэрвээ танд Өвөр Монголын номын сангийн ном зээлэх карт байвал уг номыг аваад явж болно. Энэ номыг Өвөр Монголын номын сангаас танд зээлээр өгч бодно. Хугацаа нь дуусахад буцаагаад номын санд өгөхөд болно гэв.

Өвөр Монголын номын сан

Хэзээ хойно нь би энэ үйлчилгээ нь Өвөр Монголын номын сангаас сүүлийн үед гаргасан “Та ном уншихад бид төлбөрийг төлөхөд бэлэн, номын сангийн эзэн болсон бид үүнийг шийдэж чадна” гэсэн “Өнгөт үүлийн үйлчилгээ” /Номын сангийн ном зээлж авах картаараа номын дэлгүүрт очиж ном зээлэх, номын санд очиж зээлж авсан номоо тодорхой хугацаанд буцаадаг үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээ нь цахим байдлаар тэмдэглэгдэн үлддэг болно.

Хэдэн хоногийн дараа би дахин уг дэлгүүрт очиж ном сонирхох зуур хажуу хавийн хүмүүсийг ажихад 10-аад минутад 7 уншигч “Өнгөт үүлийн үйлчилгээ”-гээр ном зээлэн авсан бөгөөд олонх ном нь саяхан хэвлэгдсэн шинэ номууд байлаа. Билигцогт гэдэг нэгэн уншигч удахгүй Шанхай хотоор аялахаар төлөвлөж байгаа тул “Үзэсгэлэнт сайхан Шанхай хот” гэдэг зурагт номыг дэлгүүрээс зээлж авав. Тэрээр хэлэхдээ: -Би ихэнхдээ сар бүр 5, 6 номыг өөрөө худалдаж авдаг. Номын сангийн ном зээлэх карт байдаг ч номын сангийн ном хэтэрхий хуучин, эсвэл эрэлт ихтэй номыг хүмүүс надаас түрүүлээд авчихдаг. Шинэ номыг заавал номын дэлгүүрээс авахаас өөр аргагүй байдаг. Одоо энэхүү үйлчилгээ гарсан нь маш сайн зүйл болж, мөнгө хэмнэхээс гадна шинэ номыг ч цаг тухайд нь олоод уншдаг боллоо гэж баяртай ярьж байлаа.

Өвөр Mонголын номын санд ирж “Өнгөт үүл” үйлчилгээний туршлага судалж байгаа мэргэжил нэгтэнтэй хамт байгаа нь

Өвөр Монголын номын сангийн захирал Ли Шяочюү хэлэхдээ: -2014 оны 5 дугаар сараас “Өнгөт үүл үйлчилгээ”-г эхлүүлснээр Хөххотын улсын өмчлөлийн 3 номын дэлгүүр нь түүнтэй хамтын ажиллагааны харилцаа байгуулав. Одоо уншигчид энэхүү номын дэлгүүрүүдээс ном зээлэх картаараа ном зээлж, зээлсэн хугацаа дуусахаас өмнө номыг буцаана.

Энэ үйлчилгээ хэрхэн үүссэн бэ?

Номын сангийн захирлын хэлж буйгаар уншигчид шинэ ном зээлж уншиж чадахгүй байна гэж гомдол тоочихыг сонссоор иржээ. 2012 онд Мө-Янь Нобелийн уран зохиолын шагналыг хүртсэний дараа, номын санд Мө-Яний уран зохиолын бүтээлийг зээлж унших уншигчдын тоо огцом нэмэгдэж байсан ч номын санд байсан тоотой хэдэн ширхэг ном хэрхэн тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чадах билээ. Ингээд 2014 оны 4 дүгээр сард Өвөр Монголын номын сан нь “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан ном худалдан борлуулах сарын арга хэмжээг зохион байгуулж, 10 номын дэлгүүрийг урьж номын санд ном худалдуулав. Энэхүү арга хэмжээ нь уншигчдад таалагдсан ч худалдагдаагүй үлдсэн номуудаа буцаагаад аваад явахад тээврийн зардал ихтэй учир номын дэлгүүрүүдэд их хүндрэл авч иржээ. Энэ байдлыг харсан номын сангийн захирал номын дэлгүүрийн үлдсэн номыг бүгдийг нь номын сандаа үлдээж хадгалахаар шийдэв. 100 мянган юань зарцуулан байж зарагдаагүй үлдсэн номыг худалдаж авсан захирал “Номын сан мөнгө гаргаж үлдсэн номыг худалдан авч байхад уншигчид сонирхсон номоо зээлж аваад бид тооцоог нь номын дэлгүүрт хийж яагаад болохгүй гэж? гэсэн мэргэн санааг олжээ.    

Уншигчид арга хэмжээн дээр

Хэсэг хугацаанд судалгаа хийсний дараа техникийн хувьд ямар ч хүндрэл байхгүй. Номын дэлгүүрийн борлуулалтын тоо болон номын санд байгаа номын гарчгийн тоо, уншигчдын мэдээллийн тоо хоорондын холбоог хэрхэн зохицуулах нь зангилаа асуудал болов. Үүнд, интернет сүлжээ бол хамгийн үндсэн зүйл бөгөөд чухал нь “Өнгөт үүл үйлчилгээний тавцан” болон томоохон тоо баримтаар дамжуулан номын дэлгүүрээс номын санд ямар ном байх эсэх, хэдэн ширхэг байгаа тухай мэдээллийг олж мэдэх хэрэгтэй. Өвөр Монголын номын сангийн техникчид “Нийтийн соёлын үйлчилгээний системд уншигч, номын дэлгүүр болон номын сангийн чадамжийг уялдуулсан үйлчилгээний удирдлагын тавцан”-г судлан гаргаж ашиглалтад оруулж бодитой үр дүнд хүрсэн байна.        

Өвөр Монголын Шиньхуа номын дэлгүүр нь Өвөр Монголын номын санд нэг салбар дэлгүүртэй бөгөөд энд уг үйлчилгээний удирдлагын системийг ажиллуулснаар өдөр бүр 90-100 ном зарагдаж, борлуулалтын хэмжээ нь өдөрт 3000 гаруй юаний орлоготой байдаг. Номын санд ирсэн уншигчдын 90 хувиас багагүй хүмүүс төлбөр авахгүй номын дэлгүүрээс “Өнгөт үүл үйлчилгээ”-гээр үйлчлүүлж байгаа билээ. 

Уг үйлчилгээнээс хамгийн их ашиг хүртсэн нь уншигчид юм. Их дээд сургуулийн оюутнуудад хэрэгтэй зарим номын агуулга шинэчлэгдэх нь хурдан бөгөөд номын үнэ ч өндөр болохоор оюутнуудад бэрхшээлтэй байдаг. Уг үйлчилгээ нь оюутнуудын энэхүү бэрхшээлтэй байдлыг бүрэн үгүйсгэх боломжийг олгожээ. “Өнгөт үүл үйлчилгээ” нь номын дэлгүүрт номын сангийн хэрэглэгчдийг татан оруулж, номын санд номын дэлгүүрийн хэрэглэгчдийг харилцан татан оруулснаар уншигчдад хялбар нөхцөл боломжийг авчирч, нийгэмд олон нийтийн ном унших боломжийг олгожээ.  

Шинэ номын гүйлгээ 100 хувьд хүрсэн гайхамшиг нь юу вэ?

Номын санд уншигчийн сонирхсон ном цөөн эсвэл бүр байхгүй, номын санд хадгалагдаж байгаа номыг уншигчид төдий л унших дургүй байдаг. Ийм хэрэгцээ шаардлагын тэнцвэргүй байдал Хятадын бүх зэрэглэлийн бүх төрлийн номын санд нийтлэг оршиж байгаа зөрчил болсоор иржээ. Уншигчдын хэрэгцээ шаардлага өдөр ирэх тутам өвөрмөц, олон ургалч шинжтэй байдаг бол номын сангийн хангасан номууд номын санчийн өөрийнх магадлалаар худалдан авч оруулдаг бөгөөд тэд уншигчдын хэрэгцээг оновчтой даган мөрддөггүйгээс болж, хөрөнгө мөнгөний талаар бүрэлгэх, орон зай их зээлүүлж, уншигчид зээлж унших хэмжээ тасралтгүй нэмэгдэж, номын сангийн үйлчилгээ тааруу байдаг.

Жэньжян номын сангийн нийгэмлэг Шиньхуа номын дэлгүүрийн “Өнгөт үүл” үйлчилгээтэй танилцаж байгаа нь

-“Өнгөт үүл үйлчилгээ“-ний номын санд үзүүлсэн хамгийн жинтэй хувь нэмэр бол номын гүйлгээг их хэмжээгээр дээшлүүлсэн явдал болно. Шинэ номын гүйлгээ 100 хувьд хүрсэн, энэ нь дэлхийн номын сангийн хүрээнд нэгэн гайхамшгийг бүтээсэн байна. Нэг шинэ номыг худалдан авахаас хамгийн сүүлд уншигчдын гарт хүрэхэд ядаж хоёр сарын хугацаа хэрэгтэй. Харин “Өнгөт үүл үйлчилгээ” нь номыг хамгийн богино хугацаа, хамгийн ойр зайд уншигчдын гарт хүргэсэн гайхалтай үйлчилгээ гэж Бээжин их сургуулийн профессор Ли Гүөшинь газар дээр нь судалгаа хийсэн сэтгэгдлээ ярина.

“Үнэндээ номыг уншихад зориулдаг, заавал номын санд дахин буцааж өгөх албагүй, номыг хүний гарт хүргэж байх хэрэгтэй. Энэ нь номын жинхэнэ үнэ цэнэ байх ёстой” гэж номын сангийн захирал номын  тухай өөрийн ойлголтоо ярьж байлаа.

Жэньжян номын сангийн нийгэмлэг ажил байдалтай танилцаж байгаа нь

Гар утсандаа “Өнгөт үүл” үйлчилгээний APP суулгаж байгаа нь

Ханжөү номын сангийнхан ажил байдалтай танилцаж байгаа нь

Зохиогч: Э.Буянтогтох
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл