solongonews
Ли Кэчян Иаков Жек Льютай уулзав
2015-03-31 09:45
Дундадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 3 дугаар сарын 30-ны үдээс хойно Ардын их хурлын ордонд Америкийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч бөгөөд тус орны сангийн сайд Иаков Жек Льютай уулзжээ.

Ли Кэчян тэмдэглэхдээ: -Дундад Америкийн нааштай харилцаа нь хоёр орны ашиг сонирхол төдийгүй, Ази-Номхон далайн, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Тиймээс хоёр тал хамтран дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлах зэргийг ахиулах хэрэгтэй. Америк Дундад улсад дээд шинэ техник экспортлох хязгаарлалаа чөлөөтэй болгож, Дундад улсын аж ахуйн нэгжүүд Америкт очиж хөрөнгө оруулах явцад тулгарч байгаа асуудлуудыг зохицуулан, ОУВС-гийн байгууллагын хөрөнгийн харьцаа болон удирдлагын бүтцийн өөрчлөлтийн төслийг даруй зөвшөөрч, юаниар мөнгө гаргаж авах тусгай эрхтэй болохыг дэмжиж ажиллахыг хүсэж байна гэжээ.

Иаков Жек Лью хэлэхдээ: -Дундад улсын хөгжил, мөн олон улсын тогтолцоонд идэвхтэй оролцох нь Америкийн ашиг сонирхолд нийцэж байна. Дундад улстай хамтран хоёр орны стратеги болон эдийн засгийн яриа уулзалт зэрэг арга хэмжээг сайтар зохион байгуулж, даяарчилсан эдийн засгийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлэхэд Америкийн тал бэлэн байна. Түүнчлэн Азийн дэд бүтцийн байгуулалтын талаар Дундад улс улам их үүрэг гүйцэтгэхийг Америк сайшааж байна гэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл