solongonews
Улсын хэмжээнд томоохон аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өсөв
2026-03-27 12:35
Улсын хэмжээнд томоохон аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг нэг, хоёрдугаар сард 15.2 хувиар өссөн байна

Үндэсний статистикийн товчооны вэбсайтаас мэдээлснээр, нэг, хоёрдугаар сард улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс дээш үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 1,024.56 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн байна.

Нэг, хоёрдугаар сард тогтоосон хэмжээнээс дээш үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн дунд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 366.56 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм. Хувьцаат компаниуд нийт 803.29 тэрбум юанийн ашигтай ажиллаж, 22.1 хувиар өссөн бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон Хонконг, Макао, Тайванийн аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 216.75 тэрбум юаньд хүрч, 3.8 хувиар буурсан байна. Хувийн аж ахуйн нэгжүүд нийт 284.45 тэрбум юанийн ашиг олсон нь 37.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Нэг, хоёрдугаар сард уул уурхайн салбар нийт 155.61 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувиар өссөн бол үйлдвэрлэлийн салбарын нийт ашиг 732.15 тэрбум юаньд хүрч, 18.9 хувиар өссөн байна. Цахилгаан, дулаан, хий, ус үйлдвэрлэл, хангамжийн салбарын нийт ашиг 136.8 тэрбум юаньд хүрч, 3.7 хувиар өсөв.

Нэг болон хоёрдугаар сард томоохон салбаруудын ашгийн байдал дараах байдалтай байна. Компьютер, харилцаа холбоо болон бусад электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын ашиг өмнөх оны мөн үеэс 2.0 дахин өссөн бол өнгөт бус металл хайлуулах, гулсмал боловсруулах салбар 1.5 дахин нэмэгдэж, химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар 35.9 хувь өссөн бол металл бус эрдэс бүтээгдэхүүний салбар 16.2 хувь өссөн байна. Нэхмэлийн салбар 12.6 хувь өссөн бол хөдөө аж ахуй болон хүнсний туслах боловсруулах салбар 8.0 хувь өсч, цахилгаан машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар 6.2 хувь өсөв. Нүүрсний уурхай, угаалгын салбар 4.5 хувь өсч, тусгай тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар 4.3 хувиар өсөн, ерөнхий тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар 3.6 хувь өсөн, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангамжийн салбар 3.4 хувь өссөн байна. Газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах салбар алдагдалтай ажилласнаас ашигтай болсон бол газрын тос, байгалийн хий олборлох салбар 16.8 хувиар буурсан бол автомашины үйлдвэрлэлийн салбар 30.2 хувиар буурч хар төмөр хайлуулах, цувих боловсруулах салбарын алдагдал нэмэгдлээ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл