
4 дүгээр сарын 8-ны өдөр. 2015 оны Шилийнгол аймгийн “Аймгийн даргын цом”-ын төлөөх ахлах сургуулиуд хоорондын хөл бөмбөгийн тэмцээн Шилийнхотод боллоо.
Тэмцээнд эрэгтэй 16 баг, эмэгтэй 12 баг оролцож, A、B、C、D хэсэгт хуваагдан тоглов. Хэсэг болгоны тэргүүн баг дараагийн шатанд оролцож, хурц ширүүн өрсөлдөөнтэй тоглосны эцэст шөвгийн дөрвөн баг шалгарч үлдсэн байна.
Хүүхэд, залуучуудын бие эрүүл, ухаан саруул байх зорилгын дагуу “Эвтэй, идэвхтэй, хүчирхэг, эрүүл” гэсэн уриан дор сургуулийн хөл бөмбөгийн соёлыг өнгөжүүлэн сайжруулах ажил хэрэгжүүлэв. Сургууль хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэн, мөн сурагчдыг бие бялдар болон бусад бүх талаар хөгжүүлж байна. Түүнчлэн энэ жилээс Шилийнгол аймаг “Шилийнгол аймгийн сургуулийн хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх 3 жилийн төсөл (2015 он-2017)”-ыг бүх талаар хэрэгжүүлж, сургуулийн хөл бөмбөгийн спортын нийгэмлэг байгуулав. Тэмцээний дүрэм журмыг тогтоон, сургуулийн хөл бөмбөгийн холбоот тэмцээн зохион байгуулж, улсын зэрэглэлийн 21 хөл бөмбөгийн спортын онцлог бүхий сургууль байгуулахаар бүртгүүлэв. Улмаар сургуулийн хөл бөмбөгийн шинэчлэл, хөгжлийг түлхүү дэмжинэ. 2017 он хүртэл тус аймгийн хэмжээнд бага, дунд, ахлах сургуулиас бүрдсэн сургууль, хошуу шянь, аймгийн зэрэглэлийн холбоот тэмцээний тогтолцоо бий болгож, хөл бөмбөгийн спортын хөгжлийг эрчимжүүлнэ.
