solongonews
Ван И, Антонио Тажанитай уулзав
2026-04-17 11:26
Ван И, Антонио Тажанитай уулзав.

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 04-р сарын 16-нд Бээжин хотноо Италийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Тажанитай уулзалт хийв.

Ван И хэлэхдээ: “Хятад, Итали хоёр орон иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд харилцан давуу талаа нөхөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломжтой. Өнгөрсөн оны 10 дугаар сард Хятад–Италийн Засгийн газрын комиссын хамтарсан хурал амжилттай зохион байгуулагдаж, хоёр орны хамтын ажиллагааны бүх салбарыг цогцоор нь дүгнэн авч үзэж, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон юм. Хятадын тал хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний болон бүх шатны харилцаа, солилцоог хадгалж, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад–Италийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна  гэдгээ илэрхийллээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл