
4 дүгээр сарын 2-ны 12 цаг хүртэлх байдлаар энэ зудад Өрөмч, Илийн Казакийн Өөртөө Засах жөү, Борталын Монгол Өөртөө Засах жөү, Алтай нутаг зэрэг 7 жөүийн 16 хошуу шянь хотын 40 мянга гаруй хүн өртөж, 1 хүн амиа алдсан бөгөөд 266 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. 35 мянга гаруй га үр тариа гамшигт нэрвэгдэж, 127 барилга байшин нурж, 250 байшин ноцтой эвдэрч, 1038 байшин бага зэргийн эвдрэлтэй, эдийн засгийн шууд хохирол 109 сая 228 мянга гаруй юаньд хүрчээ.

Өдгөө гамшгаас авран туслах ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд Шиньжяний иргэний байгууллагынхан зам тээврийг чөлөөлж, өргөн хэрэглээний бараа зөөвөрлөж, гамшигт өртсөн иргэдэд тусалж байна.
Шиньжяний умард нутгийн буудай, чихрийн манжин зэрэг хаврын үр тариа тарих, бэлчээр сэлгэх, мал төллөх ажилд зудын гамшиг нөлөөлж байна.
