solongonews
Хятад, Америкийн залуучуудын ширээний теннисний нөхөрлөлийн тэмцээн болов
2026-04-17 16:30
Хятад, Америкийн залуучуудын ширээний теннисний нөхөрлөлийн тэмцээн болов

Хятад, Америкийн залуучуудын ширээний теннисний нөхөрлөлийн тэмцээн 4-р сарын 16-нд Ниншягийн биеийн тамирын зааланд боллоо. Хоёр улсын залуу тамирчид ширээний теннисний спортоор нөхөрлөл тогтоож, ур чадвараа сорин, залуучуудын цоглог, эрч хүчтэй зан чанарыг харуулав.

“Харилцаа холбоо тогтоох хүсэл эрмэлзэл байгаа цагт нээгдэхгүй хаалга гэж үгүй” гэж Америк-Хятадын “Ширээний теннисний дипломат ажиллагаа”-ны гэрч Жуди Хоарфрост хэлэв. Тэрээр 15 настайдаа Америкийн ширээний теннисний багтай хамт Хятад улсад айлчилж, энэхүү түүхэн үйл явдалд оролцож байжээ. Түүнээс хойш хагас зуун гаруй жилийн турш Америк, Хятадын хооронд байнга аялж, хоёр улсын спорт, соёлын солилцоог бэхжүүлэхэд хичээл зүтгэл гаргасан байна.

Америкийн Баруун Хойд Бүсийн Коллежийн ширээний теннисний баг өмнө нь Бээжин, Хэбэй, Шанхай зэрэг газарт ирж, Америк-Хятадын “Ширээний теннисний дипломат ажиллагаа”-ны 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цуврал дурсгалын арга хэмжээнд оролцож байв. Энэ удаад Ниншяд айлчлах үеэрээ нөхөрсөг тэмцээнээс гадна тухайн нутгийн түүх, соёл, экологийн бүтээн байгуулалт болон аж үйлдвэрийн хөгжлийн байдалтай танилцсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл