solongonews
Энэ онд Дундад улсын эдийн засаг хурдтай өснө
2015-03-25 09:19
Азийн хөгжлийн банк өнгөрсөн даваа гарагт “Азийн хөгжлийн төлөв байдал 2015” гаргаж, 2015 онд Дундад улсын эдийн засгийн өсөлтийн хурд 7.2 хувьд хүрнэ гэжээ.

Мөн Дундад улсын эдийн засаг нь үргэлжлэн тогтвортой өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмэр  үзүүлэх бөгөөд үүний зэрэгцээ Дундад улсын эдийн засаг нь засгийн газрын зорилтот замаар ажиллаж байна.

-Эдийн засгийн өсөлтөд саад болох хүчин зүйл оршиж байна. Тухайлбал хөдөлмөрлөх насны хүмүүсийн тоо багасаж, хөдөлмөр хүчний өртөг нэмэгдсэн зэрэг юм. Гэвч засгийн газраас өөрчлөлтийн явцад эдийн засгийг тогтвортой ахиулан, үр бүтээмжийг дээшлүүлбэл, Дундадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжих хандлагатай гэж Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Вэй Шанжинь хэлжээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл