solongonews
Дундад улсын тамирчин Лоренсын ”Шилдэг амжилт” шагналын эзэн болов
2015-04-16 22:08
Дундад улсын тамирчин Li Na

 


        Энэ сарын 15-нд спортын салбарын "Оскар" хэмээн нэрлэгддэг Лоренсын дэлхийн спортын дээд шагнал гардуулах ёслол Шанхай хотноо болж, Дундад улсын газрын теннисийн аварга Ли На "Шилдэг амжилт" шагналын эзнээр шалгарлаа.

        Уг шагналыг Лоренсын нийгэмлэгээс хоёрдахь удаагаа олгож байгаа нь энэ юм. Үүнээс өмнө олимпын түүхэнд хамгийн олон алтан медаль хүртсэн Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс хүртэж байсан ажээ.

        Мөн орой, Ли На "Шилдэг амжилт" шагналаа гардан авлаа. Тэрээр баяр талархлаа илэрхийлээд, газрын теннисийн сургууль хувиараа байгуулах хүсэлтэй байна гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : xinhua
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл