solongonews
Ли Юаньчао МУ-ын ГХ-ийн сайдтай уулзав
2015-04-02 09:48
БНДАУ-ын дэд дарга Ли Юаньчао 4 дүгээр сарын 1-ний өдөр Бээжин хотноо Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзав.

Ли Юаньчао хэлэхдээ: -Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцоог бүх талаар хэрэгжүүлж, өндөр зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлган, харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэж, харилцан туслан, хамтын ажиллагаагаа тэлж, хамтдаа ашиг хүртэн, Дундад-Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

Л.Пүрэвсүрэн хэлэхдээ: -БНДАУ-тай харилцаагаа хөгжүүлэх бол Монгол Улсын дипломат бодлогын тэргүүн сонголт байж, Дундад улсын дэвшүүлсэн "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс" болон "XXI зууны далайн торгоны зам" байгуулах санаачилгыг идэвхтэй дэмжиж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр дамжин хоёр орны харилцааг бэхжүүлж баяжуулахаар хичээж ажиллах болно гэжээ.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл