“Торгон замын домог” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2015-04-17 09:30
Монгол Улсын Урчуудын Эвлэлийн гишүүн, уран бүтээлч, зураач Г.Мөнхцэцэг, Х.Заяат, Д.Гантөгс нарын хамтарсан “Торгон замын домог” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 4 дүгээр сарын 19-ний ням гарагийн 10:00 цагт Хөххотын Үндэсний Уран зургийн музейд нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнд уран зураг, арьсан зураг, чимэглэх урлагийн төрлүүдээс бүрдсэн нийт 60 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлнэ. Түүнчлэн түүхэн бодит сэдэвтэй уран зургууд нь сэтгэлгээний буюу орчин үеийн зохиомж, өгүүлэмжтэй, тосон зургуудтай хослуулсан бүтээлүүд байхаас гадна арьсан хүүхэлдэй, арьсан зургууд нь үзэсгэлэнгийн гол өнгө аясыг тодорхойлсон бүтээлүүд байх юм байна. Чадварлаг гурван уран бүтээлч маань өөр өөрийн онцлог, өнгө гэрэл бүхий өвөрмөц бүтээлүүдээрээ өөрсдийн дотоод ертөнц, нарийн торгон мэдрэмжийг илэрхийлэхийн зэрэгцээ үндэсний түүх, монголын эртний домог, үлгэрүүдийг амилуулан үзэгч олондоо хүргэхээр бэлтгээд байна.








Эх сурвалж : Бэлтгэсэн: Э.Үржинханд
Дэлгэрэнгүй үзэх
