solongonews
Хүнсний ногооны шим тэжээл
2015-04-30 10:42
Хүнсний ногооны шим тэжээл

Хүнсний ногооны найрлагын ихэнх хувийг буюу ойролцоогоор 70-90 хувийг ус үлдсэн багахан хувийг уураг, холестрин, сахар, витамин, давс болон ширхэглэг эд эзэлдэг байна. Хүнсний ногооны амин дэм шим тэжээлийн хэмжээ их бага байгааг магадлан үзэхдээ гол нь агуулагдах витамин С, В болон луувангийн эдийн агууламжийг харна. Шинжлэх ухааны үндэслэлээр бол өнгө нь гүн болох тусам агуулагдах витамин С, В болон улаан луувангийн эдийн хэмжээ их байдаг ажээ. Харин ногоон өнгөтэй хүсний ногооны хувьд Бө Цай /өргөст ногоо/, Ю Цай /тостой ногоо/, ороомол гол, Шиан цай /үнэрт ногоо/, жижиг байцаа, Кун шин цай /хөндий ногоо/ гэх мэт. Энэ төрлийн хүнсний ногоонуудын витамин В1, В2, С, улаан луувангийн эд болон олон төрлийн техникийн бус давс зэргийн агууламж харьцангуй өндөр байдаг.

Мэдээж хэрэг лууван дахь луувангийн эдийн агууламж хамгийн өндөр ба мөн хорт хавдраас сэргийлэх бодис болон цусны даралт багасгагч калийн давс агуулагдаж байдаг. Нил ягаан өнгийн хашинд витамин D-ийн агуулга харьцангуй их. Халуун чинжүү, бөөрөнхий чинжүүнд агуулагдах витамин С болон луувангийн эдийн хэмжээ ч бас харьцангуй өндөр байдаг байна. Хүнсний ногоонд техникийн бус давс, кальци, кали, магни, натри гэх мэт элемент нь бие мах бодийн бодисын солилцоогоор шүлт үүсгэдэг. Тиймээс хүнсний ногоо нь хүний биеийн хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх нөлөө үзүүлдэг.

Гэвч зарим хүнсний ногоо Бө цай, хулс, сонгино зэрэг ногоо хэдийгээр кальцаар баялаг байдаг ч агуулагдах өвсний хүчлийн хэмжээ харьцангуй өндөр тул өвсний хүчлийн нөлөөгөөр кальцын тунадас үүсдэг. Тиймээс хүүхэд, жирэмсэн эхчүүд болон яс хугарсан өвчтнүүд өвсний хүчил агуулсан хүнсний ногоог бага хэрэглэх хэрэгтэй. Мөн Бө Цай нь цайрыг багасгадаг нь туршилтаар нотлогджээ.

Хүнсний ногоонд ширхэглэг болон хагас ширхэглэг эд, үндсэн элемент, жимсний цавуу зэрэг хүний биед ислийн усан задрал явагдуулах бодис агуулагддаг ба энэ нь цөсний алкоголийн шингээлтийг багасгаж хориглодог байна. Тиймээс шинэ соргог хүнсний ногоог ихээр хэрэглэвэл артерийн судасны хатуурлыг багасгана.

 

Эх сурвалж : www.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл