solongonews
”Хятад хэлний гүүр” тэмцээн боллоо
2015-04-06 08:55
Дэлхийн оюутнуудын ”Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн 14 дэх тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт болж, МУХИС-ын оюутан Л.Түвшинзаяа 91.19 оноогоор тэргүүн байр эзлэв.


Дэлхийн оюутнуудын "Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн 14 дэх тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт болж, МУХИС-ын оюутан Л.Түвшинзаяа 91.19 оноогоор тэргүүн байр эзлэв. Тэрээр МУ-ын оюутнуудын нэрийн өмнөөс Дэлхийн оюутнуудын "Хятад хэлний гүүр" тэмцээнд оролцох болно. Тэрээр мөн хамгийн шилдэг уран илтгэгч, хамгийн шилдэг авьястнаар шалгарсан байна.

БНДАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ян Чиндүн тэргүүн байр эзэлсэн оюутан Түвшинзаяад шагнал гардуулж байна

2-р байр эзэлсэн оюутнууд

ИЗОУИС-ын оюутан С.Мөнхжаргал 88.38 оноо, Улаанбаатар Их Сургуулын оюутан Ц.Золбоо 86.63 оноогоор 2-р байр эзэлж, МУБИС-ын оюутан Д.Сампилноров 85.88 оноо, МУИС-ын оюутан С.Чинбаяр 85.63 оноо, МУБИС-ын оюутан О.Далайцэцэг 84.31 оноогоор 3 дугаар байр эзлэв. ИЗОУИС-ын оюутан А.Мөнхшүр 82.13 оноо, МУИС-ын оюутан Э.Хулан 78.63 оноо, ХИС-ын оюутан Д.Энхмаа 77.75 оноогор урамшууллын шагнал хүртлээ.

3-р байр эзэлсэн оюутнууд

Энэ тэмцээнийг БНДАУ-ын Күнзийн институт санаачилж, МУИС-ын Күнзийн институт, МУ-ын Хятад хэлний багш нарын холбоо зохион байгуулж, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, Хятад Монголын Соёл боловсролын сан ивээн тэтгэсэн байна. БНДАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ян Чиндүн энэ арга хэмжээнд оролцож үг хэлсэн бөгөөд тэргүүн байр эзэлсэн оюутанд шагнал гардуулсан байна.

Урамшуулгын шагнал хүртсэн оюутнууд

Хятад дуу дуулж байна

Оюутнуудын урлагийн үзүүлбэр

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл